11, 12 дугаар ангийн хичээл сонголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
11, 12 дугаар ангидаа суралцах хичээлээ сонгохдоо юунд сайн, юунд дуртайгаа харгалзаж үзэх нь чухал.
Ахлах сургууль төгссөний дараах зорилгоо тодорхойлсон бол үүнийхээ дагуу хичээл сонголтоо хийх боломжтой.
Хэрэв хараахан тодорхойлоогүй бол сургуулиа төгссөний дараа сонголт хийх боломжийг нээлттэй байлгах хичээлүүдээс сонгон судлаарай.
Сургууль тус бүр өөрийн заах VCE хичээл болон VET хөтөлбөрийн сургалтыг тодорхойлдог тул хичээлийн сонголт сургууль тус бүр дээр харилцан адилгүй байдаг. Сургуулиасаа боломжит сонголтын талаар асууж лавлаарай.
Энэ хуудсыг WhatsApp-аар хуваалцах
Урьдчилсан шаардлага, болзол
Хэрэв та их сургуульд суралцах, ажиллангаа дадлагажих хөтөлбөрт элсэх эсвэл TAFE-д суралцах хүсэлтэй байгаа бол тэдгээрийн элсэлтийн шаардлага нөхцлийг судлах шаардлагатай. Үүнийг урьдчилсан шаардлага, болзол гэх бөгөөд сургалт болон тэдгээрийн хэрэгжүүлэгч бүрт харилцан адилгүй.
Арга замууд
11 болон 12 дугаар ангийн сурагчдад боломжтой гурван үндсэн арга зам байгаа нь VCE, VCE VM, VPC юм. Эдгээрийн алин дээр нь ч VET хөтөлбөрийг нэмэх боломжтой.
VCE болон VCE VM-ийн 11 болон 12 дугаар ангийн хичээлүүд
Бизнес ба Эдийн Засаг
Хичээлийн сонголт: Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн Удирдлага, Эдийн засаг, Аж үйлдвэр ба Энтерпрайс, Хууль зүй.
Дизайн, Технологи
Хичээлийн сонголт: Хөдөө аж ахуй болон цэцэрлэгжүүлэлт судлал, Хүнс судлал, Бүтээгдэхүүний дизайн технологи, Системийн инженерчлэл.
Дижитал технологи
Хичээлийн сонголт: Алгоритм (Их сургуулийн үнэлгээт хичээл), Хэрэглээний Тооцоолол.
Англи хэл
Хичээлийн сонголт: Англи Хэл, Англи Хэлний Үндэс, Уран зохиол, Бичиг үсгийн чадвар (зөвхөн VCE VM суралцагчдад), Англи хэлийг нэмэлт хэл болгон суралцах.
Эрүүл мэнд, биеийн тамир
Хичээлийн сонголт: Эрүүл мэнд ба хүний хөгжил, Хүрээлэн байгаа орчин ба байгаль орчин судлал, Биеийн тамир.
Хүмүүнлэгийн Ухаан
Хичээлийн сонголт: Австрали болон Дэлхийн улс төр, Сонгодог Судлал, Газар зүй, Түүх, Философи, Шашин Судлал ба Нийгэм, Социологи, Бичиг үсэг ба Уламжлал.
Хэл Шинжлэл
Хичээлийн сонголт: Эх хэл, Хоёрдогч хэл, Сонгодог хэл, Виктория муж дахь Уугуул хэл, Хятад хэл, Соёл ба нийгэм, Хэлний нэгдсэн сургалт хөтөлбөр, үнэлгээний хүрээ (CCAFL).
Математик
Хичээлийн сонголт: Математикийн үндэс, Ерөнхий математик, Математик Аргачлал, Дээд математик, Тооны ухаан(зөвхөн VCE VM суралцагсдад).
Тайзны урлаг
Хичээлийн сонголт: Бүжиг, Жүжиг, Дуу хөгжим, Театр судлал.
Шинжлэх ухаан
Хичээлийн сонголт: Биологи, Хими, Байгаль орчны шинжлэх ухаан, Физик, Сэтгэл зүй.
Дүрслэх урлаг
Хичээлийн сонголт: Урлагийн бүтээлийн бүтээлч дадал практик, Бүтээл туурвил ба үзэсгэлэн, Хэвлэл мэдээлэл, Дүрст харилцаа холбооны дизайн.
Голлох мэргэжил
Хичээлийн сонголт: Ажлын байрны ур чадвар, Хувь хүний хөгжлийн ур чадвар.
2025 онд сургуулиуд эдгээр хичээлүүдийг VCE Голлох Мэргэжлийн суралцагчдаас гадна ерөнхий VCE суралцагчдын хөтөлбөрт мөн хамруулах боломжтой болох юм.
Сурагч VET хөтөлбөрийг VCE, VCE Голлох Мэргэжил эсвэл VPC хөтөлбөртэй нэгтгэн суралцах боломжтой.
Мэргэжлийн боловсрол, сургалт 11 болон 12 дугаар ангийн сургалттай хэрхэн нийцэж байгаа талаар (Doing VET in Year 11 & 12) - монгол хэл (Mongolian)
VET хөтөлбөр, тус хөтөлбөрт хамрагдсанаар эзэмших ур чадвар, тус хөтөлбөрт хамрагдах нь ямар хэрэгцээтэй талаар мэдэх шаардлагатай зүйлс.
Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE)
Хэрэв сурагч VCE арга замыг сонгох бол 12 дугаар ангиа төгсөхдөө VCE хөтөлбөрийн бүх шаардлагыг хангаж байгаа эсэхээ шалгах шаардлагатай. Үүнд сургуулиасаа тусламж дэмжлэг аваарай.
VCE-ийн хичээлүүд 1, 2, 3, 4 гэсэн шатлалд хуваагддаг.
1, 2 дугаар шатлалын хичээлийг ихэвчлэн хамтад нь үздэг хэдий ч тус тусад нь суралцах боломжтой. Зарим сургууль 1, 2 дугаар шатлалын хичээлийг 10 дугаар ангийн сурагчдад ч санал болгодог. Ингэснээр тухайн хичээлийн чиглэл танд үнэхээр таалагдаж байгаа эсэхийг олж мэдэх зөв эхлэл болж, VCE-г эхлүүлэх гараа болдог.
Ерөнхий VCE хөтөлбөрийн суралцагсад бие даасан VCE хичээлийн 3, 4 дүгээр шатлалыг нэг жилд хамтад нь сонгож суралцах шаардлагатай. Сурагчид 11 дүгээр ангидаа 3, 4 дүгээр шатлалын хичээл суралцах боломжтой.
Доод тал нь 16 хичээл сонгож суралцахаас дараах хичээлүүд заавал багтсан байна:
- Хичээл 3 ба Хичээл 4 төрлийн 3 хичээл
- Англи хэлний 3 хичээл (үүнд 3, 4 дүгээр шатлалын хичээл багтана).
Ихэнх суралцагчид VCE-г 2 жил гаруй хугацаанд суралцахдаа 20-24 хичээл үзэж төгсдөг.
Хичээлүүдийг ихэвчлэн дараах байдлаар сонгон суралцдаг:
- 11 дүгээр ангидаа 1, 2 дугаар шатлалын хичээл (нийт 12 хичээл)
- 12 дугаар ангидаа 3, 4 дүгээр шатлалын 5 хичээл (нийт 10 хичээл).
VCE хөтөлбөрийн жишээ
11 дүгээр анги (6 төрлийн хичээл = нийт 12 хичээл)
- Англи хэл 1, 2 (Англи хэлний бүлэг хичээлээс)
- Математик аргачлал 1, 2
- Бизнесийн удирдлага 1, 2
- Сэтгэл зүй 1, 2
- Хэвлэл мэдээлэл 3, 4
- Мэдээлэл, Харилцааны Технологи 1, 2 (VCE VET хичээл).
12 дугаар анги (5 төрлийн хичээл = 10 хичээл)
- Англи хэл 3, 4 (Англи хэлний бүлэг хичээлээс)
- Математик аргачлал 3, 4
- Сэтгэл зүй 3, 4
- Бизнесийн удирдлага 3, 4
- Мэдээлэл, Харилцааны Технологи 3, 4 (VCE VET хичээл).
Нийт: 22 хичээл (багадаа 16 хичээл судлана).
1 болон/эсвэл 2 дугаар шатлалын хичээлийг суралцсаны дараа сурагч зорилгоо өөрчилбөл 12 дугаар ангидаа тус хичээлийн 3, 4 дүгээр шатлалыг үргэлжлүүлэн суралцах шаардлагагүй.
VCE хөтөлбөрт суралцах явцдаа VET хичээлүүдээс сонгон суралцах боломжтой. Энэ нь таны ажиллахыг сонирхож буй салбартаа практик ур чадвар эзэмшиж, ажлын гараагаа эхлүүлэх боломж юм.
VCE хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Виктория мужийн Сургалтын хөтөлбөр, үнэлгээний байгууллагын вэб хуудсаар зочилно уу(opens in a new window).
ATAR оноо
Виктория мужийн Дээд Боловсролын Элсэлтийн Төв (VTAC) нь ATAR оноог сурлагын оноогоор шатлан тооцоолдог. Энэ үнэлгээ нь сурагчийн суралцсан бүхий л хугацаан дахь сургалтын амжилтыг шударгаар жиших боломжийг олгодог.
Зарим VCE хичээл дээр өндөр оноо авах нь бусад хичээлүүдтэй харьцуулахад илүү хэцүү байдаг тул ийнхүү жиших аргаар оноог тооцдог. Энэ нь тус хичээл угаасаа хэцүү эсвэл амархан гэсэн үг бас биш. Харин зарим хичээлийг илүү өрсөлдөх чадвар сайтай суралцагчид сонгон суралцдагтай холбоотой.
ATAR онооны шатлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол VTAC-ийн вэб хуудсаар зочилно уу(opens in a new window).
VCE Голлох Мэргэжил(VCE VM)
Хэрэв сурагч VCE VM арга замыг сонгох бол 12 дугаар ангиа төгсөхдөө VCE VM хөтөлбөрийн бүх шаардлагыг хангаж байгаа эсэхээ шалгах шаардлагатай. Энэ тал дээр таны сургууль танд туслана.
Доод тал нь 16 хичээл сонгож суралцахаас дараах хичээлүүд заавал багтсан байна.Үүнд:
- VCE VM Бичиг Үсгийн Чадвар эсвэл VCE Англи хэл
- VCE VM Тооны Ухаан эсвэл VCE Математик
- VCE VM Ажлын байрны ур чадвар
- VCE VM Хувь хүний хөгжлийн ур чадвар
- Гэрчилгээ 2 эсвэл түүнээс дээш түвшний VET хөтөлбөр (180 нэрлэсэн цаг).
VET хөтөлбөрийн хүрээнд ажлын байранд суралцах боломжтой. Үүнийг Ажлын байран дээр суралцсан тухай батламж гэдэг.
Эдгээр хичээлийг VCE хөтөлбөрийн бусад хичээлүүдтэй нэгтгэн сонгох боломжтой учир сурагч хэрэгцээтэй хичээлүүдийг холимог байдлаар суралцах юм. Суралцах цаг хугацаанд аль хичээлүүдийг нэгтгэн суралцах боломжтойг сургуулиасаа тодруулна уу.
VCE VM хөтөлбөрийн хичээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Виктория мужийн Сургалтын хөтөлбөр, үнэлгээний байгууллагын вэб хуудсаар зочилно уу(opens in a new window).
VCE VM хөтөлбөрийн заавал судлах хичээлүүд (VCE VM Core Subjects) - монгол хэл (Mongolian)
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн үндсэн 4 хичээлтэй танилцана уу.
Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ (VPC)
VPC нь ямар нэгэн шалтгаанаар VCE эсвэл VCE VM хөтөлбөрт хамрагдах боломжгүй эсвэл бэлэн биш байгаа суралцагчдад зориулагдсан илүү уян хатан хөтөлбөр юм.
Хэрэгцээ шаардлага гарч, ирэх 2 жил (шаардлагатай бол түүнээс урт хугацаагаар)-ийн турш цаг гаргах боломжтой бол VPC хөтөлбөрийг 10 дугаар ангисаа эхлүүлэх боломжтой.
12 ба түүнээс дээш хичээл судлахдаа дараах хичээлүүдийг заавал судлана:
- VPC Бичиг үсгийн чадварын 2 хичээл
- VPC Тооны чадварын 2 хичээл
- VPC Ажлын байрны ур чадварын 2 хичээл
- VPC Хувь хүний хөгжлийн ур чадварын 2 хичээл.
Үлдсэн 4 хичээлийг VPC хөтөлбөрийн бусад хичээлээс, эсвэл VET Гэрчилгээ 1, эсвэл түүнээс дээш шатлалын Гэрчилгээний сургалтын хичээлүүдээс сонгох боломжтой.
Түүнчлэн ажлын байранд суралцах боломжтой. Та VPC хөтөлбөрийн бусад хичээл сонгох эсвэл сургуулиас санал болгож буй VCE эсвэл VCE VM хөтөлбөрийн хичээлээс сонгож болно.
Түүнчлэн сурагч VPC-д хамрагдах явцдаа VET хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд ингэснээр сургуулиа төгссөний дараа ажиллахыг хүсч буй салбарын практик ур чадварыг эзэмших юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Эдгээр боломжийн талаар сурагч өөрийн багш нар, эцэг эхчүүд болон сургуулийнхаа ажил мэргэжлийн зөвлөхтэй ярилцаж зөвлөлдөх нь чухал. Тэд танд хамгийн тохиромжтой хөтөлбөрийг сонгоход туслана.
VCE, VCE Голлох Мэргэжил эсвэл VPC хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах вэб хуудсаар зочилно уу.
Виктория мужийн Боловсролын Гэрчилгээний тухай (About the Victorian Certificate of Education) - монгол хэл (Mongolian)
Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE) авахаар суралцах болон тус хөтөлбөр ямар хэрэгцээтэй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн тухай (About the VCE Vocational Major) - монгол хэл (Mongolian)
VCE нь хоёр жилийн хугацаатай Голлох Мэргэжил шинэ хөтөлбөртэй болсон.
Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээний тухай (About the Victorian Pathways Certificate) - монгол хэл (Mongolian)
Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ болон тус хөтөлбөр ямар хэрэгцээтэй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.
Updated