2025 оноос сургуулиуд VM Ажлын ур чадвар, VM Хувь хүний хөгжлийн ур чадварын хичээлүүдийг VCE Голлох Мэргэжлийн хөтөлбөрт элсэн суралцагчдаас гадна ерөнхий VCE хөтөлбөрт суралцагчдад мөн сонгон суралцах боломжийг олгоно.
Бичиг үсгийн болон Тооны чадварын хичээлүүдийг VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийг бүтнээр нь суралцах тохиолдолд судлах боломжтой.
Энэ хуудсыг WhatsApp-аар хуваалцах
Ажлын ур чадвар
Энэ хичээл нь хурдацтай хөгжин өөрчлөгдөж буй ажил, сурлагын орчинд амжилт олоход туслана. Энэхүү хичээлийг сонгон судласнаар танд ямар ямар ажлын байрны сонголтууд байгааг мөн, карьер төлөвлөгөөгөө боловсруулах, ажил хайх ур чадвараа хөгжүүлэх болно.
Энэ хичээлээр эрүүл, аюулгүй ажлын байр, ажлын байран дахь таны эрх, хамт ажиллагсдаа хэрхэн дэмжих талаар суралцана. Түүнчлэн харилцааны болоод багаар ажиллах ур чадваруудыг эзэмшин, ажлын байран дахь харилцааны ээдрээтэй нарийн асуудлуудыг хэрхэн зөв хэлэлцэн зөвшилцөхөд суралцана.
Цаашлаад өөрийн давуу талуудаа тодорхойлон мэдэж тэдгээрийг ажил горилох өргөдөлд хэрхэн оновчтойгоор тусгах болон ажлын ярилцлагад хэрхэн тодотгон дурьдах талаар суралцах юм. Ингэснээр та дараагийн шатны боловсролын байгууллага болон ажлын байр горилох өргөдөлд зориулан өөрийн хувийн намтраа боловсруулах чадвартай болно.
Хувь хүний хөгжлийн ур чадвар
Энэхүү хичээлээр өөрийн амьдарч буй хүрээллийнхээ дунд хэрхэн идэвхтэй үүрэгтэй байх талаар суралцана. Түүнчлэн дэлхий ертөнцийн хэмжээнд таны оршин байгаа газар хийгээд таны өөрийн өвөрмөц чанарууд юу болохыг илүү гүнзгий танин мэдэх болно.
Улмаар өөрийн амьдарч буй хүрээлэл нь орон нутгийн, үндэсний цаашлаад дэлхийн түвшинд хэрхэн хамтарч ажилладаг талаар суралцах юм. Уг суралцсан мэдлэгээ бусад сурагчидтай хамтран нэг болж, өөрийн хүрээлэлд байгаа асуудлыг шийдэх төсөл боловсруулан хэрэгжүүлэх замаар ашиглах юм.
Тус хичээлээр дамжуулан сэтгэл хөдлөлийн оюун ухаан, нийгмийн ухамсар, манлайллын чадваруудад суралцана. Эдгээр харилцааны ур чадварууд нь ажлын байр, TAFE эсвэл их сургуульд үргэлжлүүлэн суралцах, өдөр тутмын амьдралдаа амжилт гаргахад туслах болно.
Бичиг үсгийн чадвар
Энэхүү хичээлээр өөр өөр орчин нөхцөлд ярих, сонсох, унших, бичих чадваруудыг сайжруулах ба ингэснээр сурагч мэдээллийг үр дүнтэйгээр цуглуулах, хуваалцах чадварт суралцана.
Сурагч бичмэл, дүрслэл, ярианы, дижитал болон мултимедиа мэдээллүүдэд дүн шинжилгээ хийн тайлбарлах замаар бусдыг сонсон ойлгох болон үр дүнтэйгээр харилцан ойлголцох чадварт суралцана.
Энэхүү хичээлээр дамжуулан сурагч өөрийн бичгийн болон ярианы ур чадварыг улам бататган сайжруулна. Ингэснээр сурагч цаашид ажлын байранд болон бусад олон нөхцөл байдалд амжилт гаргахад бэлтгэх юм.
Тооны чадвар
Тус хичээлээр сурагч өөрийн логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар болон өдөр тутам тулгардаг бодлогуудыг бодох чадвараа хөгжүүлнэ. Мөн тоо, хэмжилт, хэлбэр, тоон өгөгдөл зэргийг хамарсан математикийн онолуудыг судлана.
Ингэснээр сурагч тооны мэдлэг чадвараа бататган улмаар бодит амьдрал дээр ашигладаг болох юм. Суралцсан мэдлэгээ өдөр тутмын ажил, амьдрал болоод бүх нийтийн асуудлуудыг шийдэхэд хэрхэн ашиглах талаар суралцах юм.
Тооны ур чадвар хичээл сурагчийг хувийн төсөв гаргах, худалдан авалт хийхдээ сонголтуудыг харьцуулах, татвар төлөвлөлт болон төлөлт хийх зэрэг ажил, амьдралын олон орчинд бэлтгэнэ.
Мэргэжлийн боловсрол, сургалт (VET)
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн суралцагч бүр хөтөлбөртөө Мэргэжлийн боловсрол, сургалт (VET) хөтөлбөрийг багтаан суралцана. Энэ нь таныг сонирхдог салбартаа практик ур чадвар эзэмшин улмаар ажлын гараагаа эхлэхэд томоохон түлхэц болж өгөх юм.
Мэргэжлийн боловсрол, сургалт 11 болон 12 дугаар ангийн сургалттай хэрхэн нийцэж байгаа талаар (Doing VET in Year 11 & 12) - монгол хэл (Mongolian)
VET хөтөлбөр, тус хөтөлбөрт хамрагдсанаар эзэмших ур чадвар, тус хөтөлбөрт хамрагдах нь ямар хэрэгцээтэй талаар мэдэх шаардлагатай зүйлс.
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн тухай (About the VCE Vocational Major) - монгол хэл (Mongolian)
VCE нь хоёр жилийн хугацаатай Голлох Мэргэжил шинэ хөтөлбөртэй болсон.
Updated