Камала, Лабораторийн техникч
Камала судлан шинжлэх, асуудал шийдвэрлэх, мөн ажлын байран дээр суралцах сонирхолтой.
Инженерчлэл, эрүүл мэнд, судалгааны чиглэлийн ажилд бэлддэг учраас тэрбээр сургуулиа төгсмөгц лабораторийн техникчээр дадлагажих сургалтыг эхлүүлэх хүсэлтэй байсан.
Яагаад VCE VM-ийг сонгосон талаар
Камалад 10 дугаар ангидаа эмнэлэгийн лабораторид хийсэн ажлын дадлага нь таалагдсан.
Энэ нь түүнийг эрүүл мэндийн шинжилгээний салбарт ажлын дадлага хийх нь ажил, мэргэжлийн замналаа эхлүүлэх гайхалтай арга зам гэдэг итгэлийг өгсөн.
Тэрбээр өөрийн сонголт, түүнд шаардагдах урьдчилсан шаардлага, болзлыг хангаж байгаа эсэхээ баталгаажуулах зорилгоор өөрийн гэр бүл, багш нар болон сургуулийнхаа ажил, мэргэжлийн зөвлөхтэй ярилцан зөвлөлдсөн.
Тэрбээр юу сурсан бэ?
Камала практик болон онолын сургалт, ажлын туршлага зэргийг багтаасан хичээлүүдийг сонгон судалсан.
11 дүгээр ангидаа суралцсан хичээлүүд:
- VCE VM Бичиг Үсгийн Чадвар 1, 2
- VCE Ерөнхий Математик Хичээл 1, 2
- VCE VM Ажлын байрны ур чадвар 1, 2
- VCE Хими 1, 2
- VCE VET Лабораторийн ур чадвар 1, 2 (Лабораторийн ур чадварын Гэрчилгээ 3 авахаар суралцаж байгаа)
- VET хөтөлбөрийн хичээл 1 болох Ажлын байран дээр суралцах хичээлийн Ажлын байран дээр суралцсан тухай батламж.
12 дугаар ангидаа суралцсан хичээлүүд:
- VCE VM Бичиг Үсгийн Чадвар 3, 4
- VCE Ерөнхий Математик 3, 4
- VCE VM Хувь хүний хөгжлийн ур чадвар 3, 4
- VCE VM Ажлын байрны ур чадвар 3, 4
- VCE VET Лабораторийн ур чадвар 3, 4 (Лабораторийн ур чадварын Гэрчилгээ 3 авахаар суралцаж байгаа)
- VET хөтөлбөрийн Ажлын байран дээрх хөгжил 2 хичээлийн Ажлын байран дээр суралцсан тухай батламж.
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн тухай (About the VCE Vocational Major) - монгол хэл (Mongolian)
VCE нь хоёр жилийн хугацаатай Голлох Мэргэжил шинэ хөтөлбөртэй болсон.
Updated