JavaScript is required

Брэндоны VPC дамжин сургалтын кэйс (Brandon's VPC pathway) - монгол хэл (Mongolian)

Виктория мужийн Дамжин сургалт хөтөлбөрт суралцсан суралцагчийн жишээ.

A teenage boy is buzz cutting a man's hair while his teacher assists him. All three of them wear black shirts.

Брэндон, Үсчин

Брэндонд бүтээлч байж, практик ур чадварт суралцах нь үргэлж таалагддаг байсан. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ үсчнээр ажиллангаа суралцахыг хүссэн.

VPC хөтөлбөрийг сонгосон шалтгаан

VPC хөтөлбөр нь орон нутагтаа чиглэсэн төслүүд дээр багаар ажиллах боломжийг олгодог нь Брэндонд таалагдсан.

Урт хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан түүний хувьд нэн хэрэгцээтэй уян хатан байдлыг тус хөтөлбөр санал болгосон. Түүнчлэн түүнд хоёр жилээс дээш хугацаагаар суралцах боломжийг олгосон юм.

Энэ хөтөлбөр нь түүнийг сургуулиа төгсөх хамгийн тохиромжтой арга зам мөн эсэхийг мэдэхийн тулд тэрбээр гэр бүл, багш нар, сургуулийнхаа ажил, мэргэжлийн зөвлөхтэй ярилцаж, зөвлөлдсөн.

Түүний суралцсан хичээлүүд

Брэндон 10 дугаар ангидаа дараах хичээлүүдийг судласан:

  • VPC Бичиг Үсгийн Чадвар 1
  • VPC Тооны чадвар 1.

11 дүгээр ангидаа суралцсан хичээлүүд:

  • VPC Бичиг үсгийн чадвар 2
  • VPC Тооны чадвар 2
  • VPC Хувь хүний хөгжлийн ур чадвар 1
  • VPC Ажлын байрны ур чадвар 1
  • VCE VET Бизнес 1, 2 (Ажлын байрны ур чадварын Гэрчилгээ 3 авахаар суралцаж байгаа).

12 дугаар ангидаа суралцсан хичээлүүд:

  • VPC Бичиг Үсгийн Чадвар 3
  • VPC Хувь Хүний Хөгжлийн Ур Чадвар 2
  • VPC Ажлын байртай холбоотой ур чадвар 2
  • VCE VET Үсчин, гоо сайханч 1, 2 (Салоны туслах ажилтны Гэрчилгээ 2 авахаар суралцаж байгаа)
  • VET хөтөлбөрийн Ажлын байран дээр суралцах нь 1 хичээлийн Ажлын байран дээр суралцсан тухай батламж.

Updated