JavaScript is required

Дешигийн VCE дамжин сургалтад суралцсан кейс (Deshi's VCE pathway) - монгол хэл (Mongolian)

VCE хөтөлбөрт суралцсан суралцагчийн жишээ.

A high school student takes notes in their note book while smiling at the camera. Behind them is a stack of books and library shelves full of old books.

Деши, Хуульч

Деши анхнаасаа хуульч болохыг хүсдэг байлаа. Тэрбээр бизнесийн чиглэлээр суралцаж, сургуулийн мэтгэлцээний багт байсан нь түүнд таалагддаг байсан.

Түүний VCE-г сонгосон шалтгаан

Деши хууль зүйн чиглэлээр их сургуульд суралцахыг хүссэн тул түүнд АTAR оноо шаардлагатай байсан.

Тэрбээр гэр бүл, багш нар болон сургуулийнхаа ажил, мэргэжлийн зөвлөхтэй өөрийн сонголтын талаар ярилцаж, холбогдох шаардлага, болзлыг хангаж байгаа эсэхээ шалгасан.

Тэрбээр хийх гэж буй ажил, ажлын орчин нь сэтгэлд нийцэж байгаа эсэхээ ойлгож мэдэхийн тулд компанийн оффист ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан.

Тэрбээр юу сурсан бэ?

Деши өөрийн ирээдүйн ажил мэргэжилд хамгийн хэрэгцээтэй, мөн өөрийнх нь чин сэтгэлээсээ сонирхдог хичээлүүдийг сонгосон.

Деши 10 дугаар ангидаа VCE хөтөлбөрийн хичээл үзэхээр сонгосон.

10 дугаар ангидаа түүний сонгосон хичээлүүд:

  • VCE Биеийн тамир 1, 2.

11 дүгээр ангидаа түүний сонгосон хичээлүүд:

  • VCE Англи хэл 1, 2
  • VCE Математикийн аргачлал 1, 2
  • VCE Хууль зүй судлал 1, 2
  • VCE Орчин цагийн түүх 1, 2
  • VCE Биеийн тамир 3, 4
  • VCE VET Бизнес 1, 2 (Бизнесийн чиглэлийн Гэрчилгээ 3 авахаар суралцаж байгаа).

12 дугаар ангидаа түүний сонгосон хичээлүүд:

  • VCE Англи Хэл 3, 4
  • VCE Математикийн аргачлал 3, 4
  • VCE Түүхэн хувьсгалууд 3, 4
  • VCE Хууль зүй судлал 3, 4
  • VCE VET Бизнес 3, 4 (Бизнесийн чиглэлийн Гэрчилгээ 3 авахаар суралцаж байгаа).

Updated