Виктория мужийн ахлах боловсролд өөрчлөлт орсон
Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE)-г авах шинэ арга зам бий болсон.
Голлох Мэргэжил хөтөлбөр нь VCE-ийн бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн хоёр жилийн хугацаатай хөтөлбөр юм.
Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ (VPC)-г мөн авах боломжтой боллоо. Энэ нь уян хатан нөхцлөөр суралцах шаардлагатай суралцагсдад зориулагдсан юм.
Эдгээр шинэ боломжууд нь Виктория мужийн мэргэшил хавсарсан сургалтын гэрчилгээ (VCAL)-г орлоно. VCE VM болон VPC хөтөлбөрүүд нь суралцагсдыг дараахид бэлтгэх зорилгоор сайжруулсан сургалтын хөтөлбөрүүд юм. Үүнд:
- дараагийн шатны боловсролын зэргийн болон дадлагажуулах сургалтад хамрагдах
- ажиллангаа дадлагажих
- шууд ажлын байранд бэлдэх.
VCAL-ийг шинэчилсэн шалтгаан
Эдгээр өөрчлөлт нь ахлах сургуульд мэргэжлийн болон хэрэглээний сургалтын арга замд хийсэн Дүгнэлтийн үр дүн (Фиртийн Дүгнэлт) юм(opens in a new window). Тус Дүгнэлтээр сургуулиудад шаардлагатай мэргэжлийн болон хэрэглээний сургалтын боломжуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Ийнхүү сурагчдын холбогдох мэргэжлийн болон хэрэглээний сургалтад хамрагдах боломж нь нэмэгдлээ. Суралцагсдын хүсэл сонирхол ямар байсан ч, тэд шинэ VCE хөтөлбөрийн хүрээнд суралцах боломжтой болж байгаа юм.
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний түүх
VCE Голлох мэргэжлийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь 1987 оноос хойш хэрэгжиж эхэлсэн VCE-д хамгийн том өөрчлөлт болж орж байгаа юм. Дараах цаг хугацааны тойм нь Виктория мужийн бүрэн дунд боловсролын сургалт цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна.
1970
Бүрэн дунд боловсролын гэрчилгээг (HSC) нэвтрүүлсэн
1975
Дээд боловсролын чиг баримжаа олгох хөтөлбөр (TOP)-ийг нэвтрүүлсэн
1984
Дээд боловсролын сургуулийн гэрчилгээ (STC), Техникийн 12 дугаар ангийг (T12) нэвтрүүлсэн
1987
HSC, STC, TOP мөн T12-ийг хамарсан Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE)-г нэвтрүүлсэн
1991
VCE бүрэн хэрэгжиж, HSC-ийг орлох болсон
1995
Мэргэжлийн боловсрол, сургалтыг (VET) VCE-д сонголт болгон хамруулсан
1999
VCE VET-д онооны үнэлгээг нэвтрүүлсэн
2003
Виктория мужийн Хэрэглээний сургалтын гэрчилгээ (VCAL)-г нэвтрүүлсэн
2019
Ахлах сургуулиудад мэргэжлийн болон хэрэглээний сургалтад хамрагдах арга замыг дүгнэх ажиллагааг эхлүүлсэн
2020
Дүгнэлтээр бүрэн дунд боловсролд өөрчлөлт хийх 38 зөвлөмж гаргасан
2023
- VCE-д Голлох мэргэжил хөтөлбөр (VCE VM)-ийг нэвтрүүлсэн
- Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ (VPC)-г нэвтрүүлсэн
- VCAL хөтөлбөрийг VCE, VM, VPC-ээр сольсон
2025
VCE-ийн бүх суралцагч Ажлын байрны ур чадвар болон Хувь хүний хөгжлийн ур чадварын хичээлүүдийг сонгох боломжтой болно
Updated